Танилцуулга

Ready to Rock

Рэд Рок Холдинг нь зочлох үйлчилгээ болон аялал жуулчлалын салбар дахь зочид буудал, ресторан, кафе (Хо.Ре.Ка бизнес сегмент) зэрэг үйлчилгээний байгууллагуудад төрөл бүрийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, менежментийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж харилцагч байгууллагынхаа зах зээл дэх өрсөлдөх чадвар, борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өсгөх гол зорилготой.

Түүнчлэн Рэд Рок Холдинг нь аялал жуулчлал, хүлэмжийн аж ахуй, зочлох үйлчилгээний салбаруудад Рэд Рок Ресорт, Рэд Рок Кастл, Санзай Хаус, Рэд Рок Катеринг, Грийнсити Гарден зэрэг охин компаниа үүсгэн байгуулж, Монголын бизнесийн салбарт хэдийн Ready to Rock брэндийг бий болгон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Бүс нутагтаа тэргүүлэгч

Рэд Рок Холдингийн охин компаниуд

Рэд Рок Ресорт

Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт байрших тансаг зэрэглэлийн зочны өрөөнүүд, олон талын хөтөлбөр, эвент явуулах боломж бүхий хурлын танхимтай Рэд Рок Ресорт.

www.redrockresort.mn

Рэд Рок Кастл

Үндэсний соёл амралтын хүрээлэн байрлах 100 хүртэлх зочин хүлээн авах ресторан, сургалт, семинар зохион байгуулах иж бүрэн тоноглогдсон танхимтай Рэд Рок Кастл ресторан.

www.redrockcastle.mn

Санзай Хаус

Улаанбаатар хотын ойролцоо байгалийн үзэсгэлэнт газар Санзайд байрлах унтлагын өрөө, гал тогоо, лоунж, ресторан, саун, фитнестэй зэрэг өрөөтэй хаус.

www.sanzaihouse.mn

Ред Рок Катеринг

Алслагдсан кемпийн хэрэгцээг цогцоор нь шийдэх менежментийн үйлчилгээ болон эрүүл, амт чанартай хоолны катеринг үйлчилгээг эрхэлдэг Рэд Рок Катеринг.

www.redrockcatering.mn

Грийнсити Гарден

Нидерланд улсын технологийг нэвтрүүлсэн орчин үеийн дэвшилтэт 3600 мк.в талбайд улаан лооль, өргөст хэмх, навчит ногоонууд тариалах Грийн Рок хүлэмж.

www.greenrock.mn
Рэд Рок Холдинг

Харилцах хаяг

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Централ оффис, 4 давхар

Утас: +976 77109191

И-мэйл: info@rrc.mn
Веб: www.rrc.mn